Хүүд амьдрал бэлэглэе!
Билгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна.
Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.
Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар юм. АНУ, Тайланд, Герман, Энэтхэг, Япон, Хятад, ОХУ, БНСУ зэрэг улсуудад энэ эмчилгээг хийх боломж, үнийн талаар судалгаа хийсний эцэст БНСУ-ын Сон-Му http://www.cmcsungmo.or.kr/ нэртэй эмнэлэгт энэ эмчилгээг хийхэд 40,000 ам.долларын зардал гарна гэсэн хариу ирсний дагуу уг эмнэлгийг сонгон Билгүүн хүүг эмчлүүлэхээр боллоо.
Хүүд амьдрал бэлэглэе!
Билгүүн хүүд туслах хүсэлдээ хөтлөгдсөн сайн санаат залуус энэхүү сайн дурын хөдөлгөөнийг байгуулан зохион байгуулалтанд орж ажиллаж байна. Билгүүн хүүд туслах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагын аль нь ч энэхүү сайн дурын хөдөлгөөнд нэгдэн оролцох боломжтой. Тиймээс та ч мөн адил бидэнтэй нэгдэнэ үү.
Бүлгийн зорилго: Билгүүн хүүд эрүүл саруул болоход нь туслах
Хамрах хүрээ: Билгүүн хүүд туслах хүсэлтэй ТВ, Радио, сонин хэвлэл, цахим хуудсууд, компани болон байгууллагууд, уран бүтээлчид болон сайн санаат хувь хүмүүстэй хамтран Монгол Улсын хэмжээнд болон гадаадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах. Мөн гадаадын байгууллагуудтай харилцан ажиллана.
Хандивын данс
Та хүүд өөрийн тусламжын гараа сунгаж хандив өргөхийг хүсвэл Хаан Банкны 5026556348 тоот төгрөгийн, 5026556359 тоот ам. долларын дансруу Гантулга овогтой Билгүүн хүүгийн нэр дээр шилжүүлэх боломжтой.
Та мөн Голомт Банкны 1605001450 төгрөгийн, 1605001451 тоот ам.долларын харилцах дансанд өөрийн хувь нэмрээ өргөөрэй. Хандивийн данс нь хүүгийн ээж болох Батцоодол овогтой Ундармаагийн нэр дээр нээгдсэн болно.
Мөн та хүсвэл Paypal үйлчилгээг ашиглан дээрх дансруу шилжүүлэг хийх боломжтой.
Өвчний талаар
Билгүүн хүүгээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны тасаг 6 удаа ясны хэмийн шинжилгээ, 8 удаа цусны шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр шинжилгээний үр дүнд Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” гэсэн оноштой нь нотлогдоод байгаа юм. Шинжилгээний хариунуудыг ЭНДЭЭС үзнэ үү. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.
Хүүгийн биед өөр бусад өвчин байхгүй бөгөөд чөмөгний эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэвэл эмчлэгдэх магадлал 80 хувь гэж АНУ болон Тайланд улсын эмнэлгүүдээс ирсэн хариунд тусгагдсан. Энэхүү өвчин нь эмчилгээ хийлгэхгүй бол 6 сарын дотор хүнийг үхэлд хүргэдэг өвчин. Билгүүн хүүгийн хувьд биеийн байдал муудан цус алдаад 2009 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны тасагт шинжилгээ өгөн одоог хүртэл донорын цус сэлбэх, халуун бууруулахаас өөр эмчилгээгүй хэвтэж байгаа юм. Бидэнд энэ бяцхан хүүд амьдрал бэлэглэх боломж байгаа хэдий ч хугацаа тун богино байна! Яарагтун сайхан сэтгэлт хүмүүс минь!
Бүх одод нэгдэж байна
Билгүүн хүүд амьдрал бэлэглэх хүсэлтэй хамтлаг дуучид болон бусад уран бүтээлчид нэгдэн хандив цуглуулах зорилгоор тоглолт хийх гэж байна. Тоглолтод Рок, поп, альтернатив, хип хоп, R&B, зохиолын дуучид, хошин урлагийнхан бүгд нэгдэж оролцох юм. Тоглолтын хугацааны хувьд 5 дугаар сарын 28-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд хийх гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Мөн Улсын филармони дээр 5 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа Морин хуурын чуулга, Баянмонгол Джаз найрал хөгжим, Симфони найрал хөгжмийн нийт уран бүтээлчдийн хамтарсан хандивын тоглолт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тоглолтыг үзсэн нийт үзэгчиддээ болон тоглолтод оролцсон нийт уран бүтээлчид, хамтран ажилласан хүмүүст хүүгийн гэр бүлийнхний өмнөөс баярласнаа илэрхийлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Хүүд амьдрал бэлэглэе!
ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ “НАР ДАХИАД, БАС ДАХИАД МАНДАНА”
“Нар дахиад, бас дахиад мандана” нэвтрүүлгийг чанар сайтайгаар шууд татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар телевизүүдээр гарч байсныг та магадгүй үзсэн биз ээ. Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд БНСУ-ын Сунг-Эй эмнэлэгт 40,000 ам.долларын үнэтэй эмчилгээ хийхээр болсон. Бид танд “алив мөнгө” гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.

Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая. Хүүгийн талаар ярилцсан анхны хэлэлцүүлгийг ЭНД дарж уншина уу. Илүү ихийг мэдэхийг хүсвэл www.biznetwork.mn сайтын гишүүн болж “Сайн санаат - Хүнлэг үйлс” бүлэгт элсээрэй. Хэрвээ та эмч мэргэжилтэй, эсвэл сайн эмч танидаг бол хүүгийн шинжилгээний хариунуудыг энд дарж татаж авч үзээрэй.
Хандивын данс

Эдгээр данснууд нь гүйлгээний хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлгөөний зүгээс болон хүүгийн гэр бүлээс заавал хамтдаа байж зарлага гаргах боломжтой тохиролцоон дээр нээсэн данс юм.
Харилцах хаяг
Та бидэнтэй Улаанбаатар-44, Сөүлийн гудамж-25, Хаан банкны төв байр, 1-3 тоот өрөө гэсэн хаягаар ирж уулзан тодорхой мэдээллийг авч болохоос гадна, 91205028 болон 96654123 гэсэн утсаар холбогдох боломжтой.

Сүүлийн сэтгэгдлүүд: